ТУВА УЛС ОРОН ГЭРГҮЙ БОЛОХ ЭРСДЭЛИЙН ИНДЕКСЭЭР ОХУ-Д ХОЁРДУГААРТ ОРЖЭЭ "Если быть точным" төсөл орон гэргүйчүүдэд туслах "Ночлежка" буяны байгууллагатай хамтран ОХУ-ын бүс нутгуудын орон гэргүй болох эрсдэлийн индексийг тооцоолон гаргасан байна. Уг судалгааг ядуурал, ажилгүйдлийн түвшин, ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц, өр зээл, нас баралт зэрэг үндсэн 15 үзүүлэлтэд тулгуурлан гаргажээ…




